ФОТО: Дэлхийн хамгийн холын зайн морин уралдаанд 70 настай АНУ-ын иргэн түрүүлжээ

ФОТО: Дэлхийн хамгийн холын зайн морин уралдаанд 70 настай АНУ-ын иргэн түрүүлжээ

Жил бүр Монголын тал нутагт “Монгол Дерби” морин уралдаан зохион байгуулагддаг. 2009 оноос тасралтгүй болж буй тус уралдаанд Америк, Австрали, Испани, Шинэ Зеланд зэрэг олон орны тамирчин оролцдогоороо онцлогтой.

Нийт 10 өдрийн турш 1000 зм зам туулдаг тус уралдааны ялагч тодорчээ. Тодруулбал, дэлхийн хамгийн холын зайн морин уралдаанд АНУ-ын иргэн 70 настай Боб Лонг /Bob Long/ түрүүлсэн байна. Тэрбээр долоо хоногт 1100 км зайг туулахын тулд 28 удаа морио сольсон аж.

Тамирчид өглөөний 07.00 цагаас оройн 20.30 хүртэл уралдаанаа үргэлжлүүлэх эрхтэй тул цагтаа өртөөнд ирж амжаагүй бол хүрсэн газраа зогсож, тэндээ хоноглож болох дүрэмтэй юм.




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө