А.Навальный өлсгөлөнгөө зогсоожээ

А.Навальный өлсгөлөнгөө зогсоожээ

ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный шоронд өлсгөлөн зарлаад гурван долоо хонож буй. Түүний биеийн байдал новичокоор хордуулсны улмаас улам муудаж, гар, хөл нь мэдрэлгүй болсон байна. Шоронгийн удирдлагууд түүнд хэрэгцээтэй эмчилгээг хийгээгүй учир ийнхүү өлсгөлөн зарласан билээ. Түүний хувийн эмч Навальныйг "Өлсгөлөн зарлахаа нэн даруй болих хэрэгтэй. Үгүй бол бид эмчилж чадахгүй болно. Бөөр болон бусад эрхтэн систем нь гэмтэнэ" хэмээн сануулсан юм. Тэгвэл Навальный өнгөрсөн баасан гарагт өлсгөлөнгөө дуусгавар болгожээ.

Тэрбээр түүнийг дэмжигчид өөрт нь санаа зовниж "Хэзээ ч үхэж мэдэхээр байна" хэмээсэн учир өлсгөлөнгөө дуусгавар болголоо хэмээн мэдэгдсэн байна.