Алга болсон Индонезийн шумбагч онгоцны “хүчилтөрөгч” дууссан гэж мэдэгдэв

Алга болсон Индонезийн шумбагч онгоцны “хүчилтөрөгч” дууссан гэж мэдэгдэв

Энэ сарын 21-ний өдөр Индонезийн “KRI Nanggala-402” тэнгисийн шумбагч онгоц Бали арлын эргээс 100 км зайд сургуулилт хийж байгаад холбоо тасарч, сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 53 хүн зорчиж явсан уг шумбагчийн хүчилтөрөгч дууссан гэж тус улсын штабын дарга адмирал Юдо Маргоно орон нутгийн цагаар 03:00 цагт мэдэгдсэн байна.

Тодруулбал, алга болсон шумбагч онгоц нь Индонезийн таван шумбагч онгоцны нэг юм. Хөлгийг 1970-аад оны сүүлээр хийсэн бөгөөд БНСУ-д хоёр жилийн засварт орж байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хөлөг далайн усны гүн рүү шумбах зөвшөөрлийг төвөөс авсны дараа холбоо тасарсан гэж буй юм.