Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн нийт 1340 тохиолдол бүртгэгдсэний 119 нь орон нутагт байв. Ингэснээр Монгол улсын 19 аймагт коронавируст халдварын 2549 тохиолдол бүртгэгдлээ. Харин халдвар бүртгэгдээгүй ногоон бүсэд Говь-Алтай, Өмнөговь аймгууд үлдлээ.