БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг ирэх долоо хоногоос хийж эхэлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр энэ тухай өөрийн тветтер хуудаснаа “Өнгөрсөн долоо хоногоос “АстраЗенека” вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн. Ирэх долоо хоногт вакцинууд буух тул Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийнэ. “АстраЗенека” вакцины хоёр дахь тунг таслахгүй хийж буй” гэжээ.
Өнгөрсөн 7 хоногоос Астра-н давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн. Ирэх долоо хоногт вакцинууд буух тул Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийнэ. Астра-н 2 дахь тунг таслахгүй хийж буй.
— Ganzorig (@GanzoTg) April 17, 2021
Нарийн мэдээлэл урьдчилаад өгнөө