Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга Дорнод аймгийн Дашбалбар суманд өнөөдөр болж байна.
Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм. Энэ жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртсэн билээ.
Д.Анар: Цолонд хүрсэн минь зөвхөн миний хичээл зүтгэлээс гадна нутгийн минь зон олны ивээл, хайр, хүндлэл байдаг юм шүү. #ХарцагаЦолныМялаалга pic.twitter.com/1S5tRHUean
— Г.Энхмагнай ?? (@g_magnai) August 9, 2019