ВИДЕО: 13 настай хүүг буудаж, хөнөөсөн цагдаагийн дүрс бичлэгийг ил болгож, Америкчууд дахин тэмцэж эхлэв

ВИДЕО: 13 настай хүүг буудаж, хөнөөсөн цагдаагийн дүрс бичлэгийг ил болгож, Америкчууд дахин тэмцэж эхлэв

Өнгөрсөн долоо хоногт Чикаго хотын цагдаагийн албан хаагч 13 настай хүүг буудаж хөнөөсөн хэрэг олны анхаарлыг татаад байна. Тухайн үед цагдаа нар ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд анхан шатны мэдэгдэлд офицер хүүг "зэвсэгт мөргөлдөөн" хийх үеэр буудсан гэж мэдэгдэж байсан юм.

Мөн үүнээс хэд хоногийн дараа Чикаго хотын цагдаагийн ахлагч “цагдаа нарт буудуулсан этгээд насанд хүрээгүй байсан” гэсэн мэдэгдэл гаргасан боловч, хүүгийн насыг дурдаагүй, нэрийг нь ч хэлэхээс татгалзсан юм. 

Тэгвэл өнөөдөр хүүг буудсан цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг ил болголоо. Уг бичлэгт офицер машинаасаа үсрэн гарч, харанхуй гудамжаар хүүг хөөж байгаа нь харагдаж байгаа юм. Дараа нь “Цагдаа байна. Зогс. Яг одоо зогс. Гараа өргө. Надад харагдахуйц өргө” гэж орилсныхоо дараа хүүг бууджээ.  

Хүүг яагаад буудав. Талийгаач хүүг Адам Толедо гэдэг бөгөөд тухайн үед түүний амьдардаг тосгонд буудалцаан болж байсан юм. Харин цагдаа нар түүнийг сэжигтэй этгээд гэж бодож гал нээжээ. Цагдаагийн албан хаагчийн мэдүүлж буйгаар хүүг гэмт этгээд гэж бодсон бөгөөд тухайн үед буу барьж байсан гэсэн байна. Гэхдээ хүү гартаа буу барьж байсан эсэх нь тодорхойгүй болоогүй байна. 

Тус хэрэгтэй холбоотойгоор Чикаго хотын дарга Лори Лайтфут олон нийтэд хандаж “Бид цагдаагийн хүчирхийлэл, ёс зүйгүй байдалтай эвлэрч, олон жил амьдарч байна. Өнөөдөр олон хүн жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна гэсэн мэдээллийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Гэхдээ Адамын дурсгалд хүндэтгэлтэй хандаж, хүчирхийллийн бус аргаар тэмцлээ илэрхийлээсэй гэж хүсэж байна” гэжээ. 

Өнгөрсөн жил цагдаагийн албан хаагч Жорж Флойд хэмээх өнгөт арьст эрийн аминд хүрсэн хэрэг гарсан. Түүний дараа Америк даяар “Black lives matter” хөдөлгөөн хүчтэй өрнөсөн юм. Жорж Флойдын үхэлд буруутгагдаж буй офицер Дерек Шовиныг шүүх хурал одоо үргэлжилж буй. Шүүхийн шийдвэрийг улс даяар хүлээж буй энэ цаг үед дахин ийм хэрэг гарсан нь хүчтэй эсэргүүцлийн жагсаал үүсгэхэд хүргээд байна. 

ҮЗЭХ:

/Анхаар. Уг бичлэг хүчирхийлэл агуулсан болно/

Эх сурвалж: CNN