Дуучин Жастин Бибер хар тамхины хамааралтай байсан талаараа ярьжээ

Дуучин Жастин Бибер хар тамхины хамааралтай байсан талаараа ярьжээ

Дуучин Жастин Бибер “GQ” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ өөрт тохиолдсон явдлуудаа ний нуугүй ярьжээ.

Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн жилүүдэд хар тамхинд маш хүчтэй донтож, шөнийн цагаар унтаж байхад нь хамгаалалтын ажилтнууд түүний амьд байгааг нь шалгахын тулд судасны цохилтыг нь шалгадаг байсан тухай ярьсан байна. 

Биберийн анхны сингл болох "One Time" 2009 онд гарах үед тэрбээр дөнгөж 15-хан настай байсан. Өсвөр насандаа олны анхааралд орж, дэлхийн од болсноор түүний зан авир улам тогтворгүй болсон аж. 2018 оны 11-р сард Бибер өөрийн дотнын найз байсан Хейли Болдуинтай гэрлэснээ зарлаж, 2019 онд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахын тулд хөгжмөөс түр завсарлага авсан.

Үүний дараа 2020 онд тэр “лайм” /хачгаар дамждаг халдварт өвчин/ өвчинтэй удаан хугацаанд тэмцсэн талаараа ярьжээ. 

Энэ бүхнийг даван туулахад эхнэр Хейли нь түүнд маш том дэм болж байсан бөгөөд цаашдаа илүү сайн хүн болох болно хэмээн тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна. 

Эх сурвалж: CNN