ШУӨЗО-ны иргэн “Жангар” туулийг 21 цаг түгдрэлгүй хайлж, дэлхийн амжилтад нэрээ бичүүлжээ

ШУӨЗО-ны иргэн “Жангар” туулийг 21 цаг түгдрэлгүй хайлж, дэлхийн амжилтад нэрээ бичүүлжээ

БНХАУ-ын ШУӨЗО-ны Хар-Ус хотын Монгол үндэстний Тавилхайт сумын харъяат иргэн н.Батаа хэмээх монгол хүн “Жангар” туулийг гурван өдрийн турш 21 цаг гацаж, түгдрэлгүй хайлжээ. Тус амжилтаараа тэрбээр “Жангар” хайлагчдын дэлхийн амжилтын гуравдугаарт бичигдсэн байна. 

Мөн тэрбээр өмнө нь ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлж, цөөн тоот үндэстний соёлыг аврах, хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байжээ.