ВИДЕО: АНУ-д пицца хүргэлтийн үйлчилгээнд робот автомашинуудыг ашиглаж эхэлжээ

ВИДЕО: АНУ-д пицца хүргэлтийн үйлчилгээнд робот автомашинуудыг ашиглаж эхэлжээ

Цар тахлын нөхцөл байдалд уялдуулан үйлчилгээний байгууллагууд шинэ үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр.  АНУ-ын Domino's хэмээх компани Техас мужид робот үйлчилгээг энэ долоо хоногт нэвтрүүлжээ. Тус робот машинаар пицца, бялуу гэх мэт төрөл бүрийн хоолыг хүргэлтээр түргэн шуурхай авах боломжтой/одоогоор ихэвчлэн пицца хүргэж байна/.

Захиалга өгсний дараа тухайн үйлчлүүлэгчийн гар утсанд тусгай код очих бөгөөд робот машин ирэх үед дэлгэц дээр тухайн кодоо оруулж, захиалсан бүтээгдэхүүнээ авах боломжтой аж. 

Тус робот машин АНУ-ын Тээврийн яамнаас зохицуулалтын зөвшөөрөл авсан анхны бүрэн автомат, жолоочгүй тээврийн хэрэгсэл аж. Энэ бол Домино компанийн анхны робот үйлчилгээ биш юм. Өмнө нь 2017 онд тус компани дроноор пицца хүргэх үйлчилгээг туршиж байжээ. 

ҮЗЭХ: