Ханхүү Филипийг хар тугалган авсанд оршуулахаар болжээ

Ханхүү Филипийг хар тугалган авсанд оршуулахаар болжээ

Энэ сарын 9-ний шөнө Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа таалал төгссөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг Винзорын цамхагийн хашаан дахь Гэгээн Георгийн сүмийн нутаг дэвсгэр дээр царсаар хийж, хар тугалгаар бүрсэн авсанд оршуулах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ханхүү болон түүний эхнэр, Британийн хатан хаан II Елизаветад зориулсан авсыг 30 гаруй жилийн өмнө хийсэн бөгөөд Leverton&Sons оршуулгын товчоонд хадгалагддаг гэнэ. Авсыг хар тугалгаар бүрсэн нь цогцос задрах явцыг удаашруулдаг аж. Хатан хааны гэр бүлийн бусад гишүүд, тэр дундаа Диана гүнжийг ч ийм хар тугалган бүрээстэй авсанд оршуулж байжээ. Хар тугалганы улмаас түүний авс 250 кг жин татаж байсан гэнэ.

Филиппийн шарилыг ханхүүгийн өөрийнх нь удирдлаган дор өөрчлөн зассан, дээгүүрээ задгай Ланд Ровер 130 машинаар сүм рүү хүргэх юм байна. Ханхүү Филипп нас барахын өмнө хүү Чарльздаа "ээжийгаа асарч халамжлахыг" захиж байсан гэнэ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө