Дани “АстраЗенека” вакциныг БҮРЭН зогсоосон анхны улс болов

Дани “АстраЗенека” вакциныг БҮРЭН зогсоосон анхны улс болов

Ховор төрлийн цусны бүлэгнэлт үүсгэсэн гэсэн шалтгаанаар Дани улсын эрх баригчид “АстраЗенека” вакциныг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус улс хүн амын дархлаажуулалтдаа “АстраЗенека”-г дахин хэрэглэхгүй гэсэн үг юм. Ингэснээр “АстраЗенека”-г бүрэн зогсоосон Европын анхны улс Дани болж байна. 

Тус улсын нэг сая гаруй иргэний 77 хувь нь Pfizer, 7.8 хувь нь “Moderna”, 15.3 хувь нь “AstraZeneca” вакциныг тариулжээ.

Ингэхэд АстраЗенека вакциныг тариулсан хоёр иргэнд цус бүлэгнэлтийн шинж тэмдэг илэрч, 60 настай эмэгтэй нас барсан юм. Улмаар дархлаажуулалтын төвүүддээ тараасан 2.4 сая тун "AstraZeneca" вакциныг буцааж татахаар болжээ. 

Европын Холбооны хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн долоо хоногт “АстраЗенека” маш ховор тохиолддог цусны бүлэгнэлтийг үүсгэдэг гэж мэдэгдсэн. Гэхдээ Ковид-19-ийн улмаас нас барах магадлал цусны бүлэгнэлтээс шалтгаалсан нас баралтаас “хамаагүй их” гэдгийг анхааруулсан юм. 

Өнгөрсөн сард Европын 13 орон цусны бүлэгнэлт үүсгэдэг гэсэн шалтгаанаар “АстраЗенека” вакциныг түр зогсоогоод байсан. Гэсэн ч ДЭМБ аюулгүй гэж дүгнэлт гаргасны дараа Франц, Герман тэргүүтэй орнууд 50, 60-аас дээш насныханд үргэлжлүүлэн хийж эхэлжээ.

Эх сурвалж: France24, CNN




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө