Унгарт дахин нэг Монгол иргэн коронавирусийн халдвараар нас баржээ

Унгарт дахин нэг Монгол иргэн коронавирусийн халдвараар нас баржээ

Энэ сарын 05-ны өдөр Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барсан талаар бид мэдээлж байсан. Тус иргэн нь 30 орчим настай эмэгтэй байсан бөгөөд долоон сартай жирэмсэн байсан юм. 

Тэгвэл өчигдөр/2021.04.14/ Унгарт амьдарч байсан дахин нэг Монгол иргэн Covid-19 халдвараар нас баржээ. Ингэснээр тус улсад коронавирусийн халдвар авсан манай улсын гурван иргэн эндээд байна. 

Үүнээс өмнө гуравдугаар сарын 15-ны өдөр 51 настай Монгол иргэн халдварын улмаас таалал төгссөн талаар Монгол Улсаас Унгарт сууугаа элчин сайдын яамнаас мэдээлж байв. Унгар улсад одоогоор Монголын 3400 орчим иргэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тус улсад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Үүнээс хойш 250 гаруй иргэн эх орондоо буцжээ. Одоогоор тус улсад буй 70 гаруй Монгол иргэн халдвар авсан гэж элчин сайдын яаманд бүртгүүлжээ /бүртгүүлээгүй өөр хүн байх магадлалтай/.