Австралийн иргэн 4 мянган км замыг скейтбордоор туулжээ

Австралийн иргэн 4 мянган км замыг скейтбордоор туулжээ

Австралийн иргэн Том Друри хэмээх эр Мельбурнаас хойд зүгт орших Кэрнс хүртэл 4 мянган км замыг ердийн дөрвөн дугуйт скейтбордоор туулжээ.

Багаасаа скейтборд унах дуртай байсан Друри энэ аялалаа 2021 он гарах үед эхэлсэн байна. Эхэндээ тэр ийм хол зам туулна гэж бодоогүй аж. Гэвч цар тахал, хөл хорио түүний сэтгэл санаанд нөлөөлж эхэлсэн учраас өөрийгөө сорьж аялалд явахаар шийдсэн байна. 

Том Друри CNN-д өгсөн ярилцлагадаа "Би Австралийн хөдөөгийн хүн учраас далайн эргээс өөр юу ч харж байгаагүй. Энэ бүхэн надад шинэ туршлага боллоо” гэжээ. 

Тэр өөрийн цахим хуудаснаа бичсэн аяллын тэмдэглэлдээ “стейтээсээ хоёр удаа унаж, дөрвөн удаа үхлийн хортой могойн дээр гишгэж, цагдаагийн газарт таван удаа дуудагдсан. Мөн зургаан удаа наранд цохиулсан” талаараа бичжээ. 

Тэрээр өдөр бүр 50-100 км-ийн зайг туулдаг байсан бөгөөд нэг удаа 15 цаг тасралтгүй гулгаж 115 км замыг туулсан байна. 

Түүний туулсан зам

Эх сурвалж: CNN