Дэлхийн хамгийн том туулай хулгайлагджээ

Дэлхийн хамгийн том туулай хулгайлагджээ

Дэлхийн хамгийн том туулай 129 см урттай бөгөөд Английн Вустерширт байдаг аж. Гэвч түүнийг өнгөрсөн бямба гарагийн шөнө цэцэрлэгт хүрээлэн дэх торноос нь  хулгайлсан хэрэг гарсан байна.

Тиймээс туулайны эзэн Аннет Эдвардс дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тэжээвэр амьтнаа олсон хүнд 1,000 фунт стерлингийн шан харамж амласанаас гадна твиттер хуудсаараа дамжуулан “Дариусыг авсан хүн буцаагаад өгчихөөч. Хэрвээ Дариусыг үржилд оруулахаар хулгайлсан бол тэр хэтэрхий хөгширсөн тул үржилд орж чадахгүй болсон” хэмээн тайлбарлажээ.

Дариус туулай 2010 онд Геннисийн номд бичигдэж байсан бөгөөд Вустерширын цагдаагийн газар туулайны эзэн Эдвардс хатагтайтай хамтран амьтныг олохоор хэргийг мөрдөж байна.