SCMP: Шар шороон шуурганы эрсдэлийг бууруулах чиглэлээр Монголтой хамтран ажиллах санал тавилаа

SCMP: Шар шороон шуурганы эрсдэлийг бууруулах чиглэлээр Монголтой хамтран ажиллах санал тавилаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярилцсан билээ.

Энэхүү ярианы явцад хоёр улсын хоорондын худалдаа, тээвэр логистикийн сүлжээнд тулгарч байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг ярьсны зэрэгцээ Хятадын Шинжаан муж, Монголын говийн бүс нутаг, Өвөр Монголын нутгийг жил бүрийн хавар дайран өнгөрч буй шар шорон шуурганы эрсдэлийг бууруулахын тулд БНХАУ-ын зүгээс цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгийг мэдэгдсэн. 

Энэ талаар “South China Morning Post news” сонинд дараах нийтлэл гарчээ. 

"Энэ хавар БНХАУ, болон Монгол Улс хүчтэй шороон шуурганд нэрвэгдсэн. Үүний дараа байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд Хятадын талаас Монголд туслахыг санал болгожээ. 

Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярихдаа уг саналыг тавьсан байна. Ли Көцян  сайд "Байгаль орчны асуудал хил хязгааргүй. Тиймээс Хятад улс байгаль орчныг хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа” илэрхийлжээ. 

Монголын өмнөд хэсгээс эхэлсэн элсэн шуурга 3-р сарын дундуур Зүүн Ази, Хятадын хойд хэсгийг хамарч, Солонгосын хойгт нөлөөлжээ. Орон нутгийн эрх баригчид энэ нь сүүлийн арван жилд тохиолдоогүй хамгийн хүчтэй шороон шуурга байсан гэж мэдээлсэн бөгөөд Монголд 9 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн сураггүй алга болж байжээ".

Эх сурвалж: SCMP