Суэцийн сувагт олон тооны хөлөг гацсаны улмаас хорт хүхрийн давхар ислийн хэмжээ 5 дахин нэмэгджээ

Суэцийн сувагт олон тооны хөлөг гацсаны улмаас хорт хүхрийн давхар ислийн хэмжээ 5 дахин нэмэгджээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр олон улсын ачаа тээврийн гол суваг болох Суэцийн сувагт 400 метр урт, 220 тонн жинтэй “Ever Green” нэртэй аварга хөлөг онгоц гацсан билээ. Хөлгийг тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 29-ний өдөр амжилттай хөдөлгөж, сувгийг чөлөөлсөн. Энэ хугацаанд Суэцийн суваг орчмоор 350 орчим ачаа тээврийн хөлөг онгоц гацсан юм. 

Тэгвэл энэ үеэр Газар дундын тэнгис орчмын агаар дахь хүхрийн давхар исэл (SO2)-ийн концентрац мэдэгдэхүйц нэмэгдсэн нь сансраас авсан зургаар нотлогджээ. Тодруулбал, Европын Холбооны “Sentinel-5P” хиймэл дагуулаас авсан зурагт тус бүс нутгийн хүхрийн давхар ислийн хэмжээ хэвийн хэмжээнээс тав дахин ихэссэн байжээ. 

ЕХ-ны хиймэл дагуулаас авсан уг зурагт хүхрийн давхар ислийн хэмжээг харуулжээ

SO2 нь хөлөг онгоцны хөдөлгүүрт шатдаг хүнд түлшний тосны төрлийн дайвар металл юм. Уг металл нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул Олон улсын далайн байгууллага (ОУХБ) хийн ялгаруулалтыг хязгаарлах чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. 

Агаар дахь хүхрийн исэл нь амьсгалын замын, зүрх судасны, уушгины өвчин үүсгэдэг. Хүхэр агаар мандал дахь устай нэгдэх үед бороо хүчиллэгжүүлж, үр тариа, ой мод, усны төрөл зүйлийг сүйтгэх аюултай байдаг аж. 

Эх сурвалж: CNN