ЦУУРХАЛ: “Гэртээ ганцаараа” киноны М.Калкин Тайланд гаралтай бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ

ЦУУРХАЛ: “Гэртээ ганцаараа” киноны М.Калкин Тайланд гаралтай бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ

"Home alone" буюу "Гэртээ ганцаараа" киноны бяцхан хүүгийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчинМаколей Калкин Ази гаралтай бүсгүйтэй гэрлэж хүүтэй болжээ.

Тэдний хүү Дакота энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд мэндэлсэн байна.  Түүний эхнэрийг Бренда Сонг гэдэг бөгөөд жүжигчин, продюссер мэргэжилтэй нэгэн ажээ. Тэд 2017 онд "Land of Change " кинонд хамтран тоглох үеэс эхлэн үерхжээ. 

Түүнчлэн Маколей Калкины эхнэр Бренда Сонг нь “Монгол эмэгтэй” гэх худал, цуурхал өнөөдөр цахим орчинд гарсан.

Тодруулбал, википедиа хуудаст түүний талаарх мэдээлэлд, "Бренда Сонг нь Калифорни хотын захын Сакраментод төрсөн. Түүний эцэг эх нь Сионг овгоос гаралтай боловч гэр бүл нь АНУ-д цагаачлах үедээ овгоо өөрчилсөн. Мөн эцэг эх нь Тайландад төрсөн бөгөөд насанд хүрсэн хойноо Сакраментод танилцжээ. Түүний аав нь сургуулийн багшаар ажилладаг бөгөөд ээж нь гэрийн ажил хийдэг байна. Бренда Сонг нь Тимми, Натан гэсэн хоёр дүүтэй" гэж мэдээлжээ. 

Б.БЯМБАСҮРЭН