БШУЯ: Ирэх намар сургуульд орох зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

БШУЯ: Ирэх намар сургуульд орох зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас теле хичээл, ЭЕШ, зургаан настнуудын бүртгэл болон багш нарын вакцинжуулалтын талаар мэдээлэл өгчээ.

Энэ үеэр 2021-2022 оны хичээлийн жилд элсэх зургаан настай сурагчдын бүртгэл болон бусад нэмэлт элсэлтүүдийг 2021 оны наймдугаар сард цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулан зохион байгуулах болсныг мэдэгдсэн байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 24,977 багш ажилтан хамрагдаад байгаа аж. Харин ЭЕШ-ын хувьд бүртгэлийг нь тавдугаар сарын 5 хүртэл сунгасан бөгөөд шалгалтыг долдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд танхимаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.




Өнөөдөр луу өдөр

54 минутын өмнө