Улсын хэмжээнд уушги орлуулах НЭГ аппарат байна

Улсын хэмжээнд уушги орлуулах НЭГ аппарат байна

Сүүлийн өдрүүдэд Монгол улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байна. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд өвчтөнүүдийн тоо ихсэж буйг ЭМЯ-аас мэдээлж буй.

Тэгвэл хүндэрсэн өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж бол ECMO аппарат буюу уушги орлуулах аппарат юм. Монгол Улсын хэмжээнд энэ аппарат нэг ширхэг байдаг аж.  

Тодруулбал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт байгаа юм байна. Удахгүй Цэргийн төв эмнэлэгт дахин нэгийг ажиллуулах юм. Мөн цаашдаа хоёр аппарат захиалж, дөрөвдүгээр сар гэхэд дөрвөн аппаратыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.

Энэ аппарат бол амьсгал дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох чухал үүрэгтэй төхөөрөмж. Covid-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг ЭМЯ-ны захиалгаар 2020 оны наймдугаар сарын 21-нд УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн байдаг.