Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард ОХУ-д ажиллаж байгаад Монгол руу дүрвэсэн Хойд Солонгосын гурван иргэнийг хоёр жилийн дараа БНСУ-ын талд хүлээлгэн өгчээ. Тодруулбал, ОХУ-ын Амур гэх мужид гэрээгээр ажиллаж байсан Хойд Солонгосын гурван иргэн Монголын хилийг давж, Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яаманд хандан Өмнөд Солонгосоос тусламж гуйхаар төлөвлөжээ. Улмаар 2019 оны гуравдугаар сард оргон Монголтой хиллэдэг ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсад ирж, Монголын хилийг зөрчихөөр завдсан байна.
Тэд газрын зураг худалдан авч, Улаан-Үд хотоос Улаанбаатар хүрэх замаа тэмдэглэсэн байжээ. Тэд Улаан-Үдээс машинаар Зэд аймагт хүрч, тэндээсээ Монголын хил рүү явган хөдөлсөн ч хилийн шугамнаас 100 метрийн зайтай явж байхдаа Оросын цэргүүдэд баригджээ.
Улмаар тэндээсээ баригдан Улаан-Үдийн хорих ангид 1.8 жил хоригдож байгаад суллагдсан аж. Тэднийг суллагдсаны дараа Буриадын хүний эрхийн төлөө тэмцэгчид болон НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг тусалж БНСУ-д суурьшуулж чаджээ. Тэд “ОХУ-ын хүний эрхийн ажилтанд нууцын зэрэглэлтэй өгсөн ярилцлагандаа “хятадаар дамжвал хятад биднийг эх оронд маань буцаагаад өгөх байх гэж айсан учраас Монгол руу дүрвэсэн” гэж хэлж байжээ.