Засгийн газар энэ сарын 10-аас хатуу хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар энэ сарын 10-аас хатуу хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Уг хуралдаанаар энэ долоо хоногийн баямба гараг /2021.04.10/-аас эхлэн нийслэлд хатуу хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байна. ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нийслэлд хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисс, Засгийн газарт хүргүүлсэн билээ. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусийн халдвараар дөрвөн иргэн амиа алдсан талаар албаны эх сурвалж мэдээлээд байна.