Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын “Perseverance rover” сансрын судалгааны төхөөрөмж Ангараг гараг дээр амжилттай газардсан билээ. Үүнээс хойш улаан гарагийн шинэ зураг, бичлэгүүдийг эх дэлхий рүү илгээсээр байна.
Хэдхэн хоногийн өмнө уг төхөөрөмжөөс “Ingenuity” хэмээх жижиг нисдэг тэрэг салсан бөгөөд ингэснээр Ангараг гарагийг өндрөөс тандан судлах боломж үүсэж байгаа юм. Тэгвэл “Perseverance rover” болон бичил нисдэг тэрэг хоёулаа Ангарагийн Жезеро Кратер хэмээх хуучин нуурын ёроолын ойролцоо очсон байна. Уг газарт Фаренгейтийн хасах 130/хасах 90 хэм/ хэм хүрч хүйтэрдэг. Энэ зэргийн хүйтэнд нисдэг тэрэгний батарей гэх мэт эд ангиуд хөлдөх эрсдэлтэй ч “Ingenuity”-ийн хувьд ямар нэгэн хохирол учраагүй аж.
НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн менежер МиМи Аунг " Ангарагийн хүйтэнг анх удаа тэсвэрлэсэн үйл явдал боллоо. Энэ бол их том амжилт юм. Гэхдээ бид цаашдаа дулаалга, халаалт, батерейд хүрэлцэх хэмжээний эрчим хүч зэргийг зохицуулах шаардлагатай” гэжээ.
Бичил нисдэг тэрэгний анхны нисгэлтийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хийх юм байна.
Swing low, sweet helicopter...@NASAPersevere is slowly and carefully deploying the #MarsHelicopter, Ingenuity. The tech demo is currently unfolding from its stowed position and readying to safely touch down on the Martian surface. See upcoming milestones: https://t.co/TNCdXWcKWE pic.twitter.com/3AyaiHOH2k
— NASA JPL (@NASAJPL) March 30, 2021
Эх сурвалж: CNN