Тухайн тамирчин допинг хэрэглэж, олимпод ялсан нь тогтоогдвол медалийг нь хураах ГАНЦ заалт байдаг

Тухайн тамирчин допинг хэрэглэж, олимпод ялсан нь тогтоогдвол медалийг нь хураах ГАНЦ заалт байдаг

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүндээр гэмтээсэн талаарх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт /2021.04.02/ олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний дараа Олон Улсын Олимпийн хорооны цахим хуудсанд байх түүний танилцуулгаас медалиудын тоог нь хассан бөгөөд болсон үйл явдалтай холбоотойгоор медалиудыг нь хураасан байж болзошгүй гэх мэдээлэл ч гарсан.

Уг мэдээллийн мөрөөр шалгаж үзэхэд олимпийн тамирчны медалийг дараах шалтгааны улмаас нь хураах заалттай байдаг аж. Тодруулбал, наадмын үеэр допинг хэрэглэж, шударга бусаар медаль авсан нь тогтоогдвол хураадаг. Бусад тохиолдолд медаль хураах ямар ч үндэслэл байдаггүй.

Иргэдийн зүгээс Олон Улсын Олимпийн хорооны вэбсайтад байрлах Н.Түвшинбаярын танилцуулга дээрээс медалийг нь хассан үндэслэлээр тийн дүгнэлт хийгээд буй. Энэ нь сайтын алдаа байх магадлалтай бөгөөд О.Гүндэгмаа, Д.Сумъяа нарын мөнгөн медалийг ч танилцуулгад оруулаагүй байгаа юм.

Н.Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алт, 2012 оны Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медалиудыг хүртсэн билээ.