Л.Энх-Амгалан: ЕБС-тай үндсэн сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн

Л.Энх-Амгалан: ЕБС-тай үндсэн сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн

Өнгөрсөн хоёрдугаар сард Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн. Учир нь улсын төсөвт Ерөнхий боловсролын хувийн сургуулиудын хувьсах зардал жилдээ нэлээдгүй хэмжээний тэрбум төгрөгийг төсөвлөдөг гэх мэдээлэл бий.

Тэгвэл өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө. Боловсрол, шинжлэх ухааны яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталжээ. Журмын хүрээнд:

Дээд боловсролын байгууллага

  • Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
  • Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх
  • Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
  • Дотуур байрын төлбөрийг буцаан олгох
  • Дараагийн төлбөрт шилжүүлэх

Төрийн бус өмчийн сургууль

  • Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
  • Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах
  • Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх
  • Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журам батлав. Тус журамд:

  • Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл
  • Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан
  • ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй. Үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.

Мөн ковид гараагүй үеийн сургалтын төлбөрөөс таван хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. ЕБС-иуд 5 буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Төрөөс сургуулиудын цахилгаан, хог, дулааны төлбөрийн хөнгөлөлтийг долдугаар сарын 1 хүртэл үзүүлсэн. Мөн НДШ-ийн хөнгөлөлт үзүүлсэн. Дөрөвдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгүүлэх танхимын давтлагыг эхлүүлсэн. Мөн их дээд сургуулиудын төгсөх курсийнхнийг танхимаар хичээллүүлнэ" гэж мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө