Олон улсын олимпын хороо/ОУОХ/энэ оны хоёрдугаар сарын 25-нд Австралийн Брисбен хотод 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн. Гэхдээ шийдвэр эцсийн байдлаар гараагүй байгаа юм. Харин БНСУ-ын Засгийн газар уг шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд, наадмыг Хойд Солонгостой хамтран зохион байгуулах хүсэлт гаргах талаар ОУОХ-той зөвлөлдсөн байна.
Улмаар өчигдөр /2021.04.01/ Сөүл хотын захиргаанаас 2032 оны зуны Олимпийг БНАСАУ-тай хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ хүргүүлжээ.
Уг хүсэлтэд “2032 оны наадмыг Брисбен хотод зохион байгуулах шийдвэр эцсийн байдлаар гараагүй байгаа тул бусад улстай зөвлөлдөхийг уриалсан” агуулга ч мөн багтсан байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар 2019 оны есдүгээр сард байгуулсан Пёньяны хамтарсан тунхаглалдаа 2032 оны Олимпыг зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Эх сурвалж: CNN