Өнгөрсөн даваа гарагт Нью Йорк хотын Манхэттэн дүүрэгт явж байсан 65 настай Ази эмэгтэйг нэгэн өнгөт арьс эрэгтэй зэрлэгээр зодож, хохирогч эмэгтэй биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. Хэргийн газрын бичлэг хяналтын камерт бичигдэн үлдсэнээр хүмүүс тус эмэгтэйд туслалгүй хаалгаа хааж байгаа нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан.
Үүний дараа Нью Йорк хотын цагдаагийн газар 65 настай Ази эмэгтэйг зэрлэгээр зодсон этгээдийг яаралтай эрэн сурвалжилж өчигдөр гэрээс нь баривчилжээ. Халдлага үйлдсэн этгээд нь 38 настай Брэндон Эллиот гэгч байжээ. Тэрбээр 2002 онд 19 настайдаа төрүүлсэн ээжээ хутгалж, амийг нь хөнөөгөөд шоронд насаараа хоригдох ял эдэлж байсныг цагдаагийн газар мэдээлсэн байна. Эллиот 2019 оны арваннэгдүгээр сард өршөөлөөр суллагджээ. Мөн түүнийг төрүүлсэн эхийнхээ амийг хөнөөсөн этгээд нийгэмд чөлөөтэй явж байгаа нь олон хүнийг бухимдуулаад байна.
Дээрх төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан Цагаан ордноос мөн цогц бодлого боловсруулах, хохирогч болсон ази иргэдэд нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаад байгаа юм.
Thanks to assistance from the public and excellent investigative work by @NYPDHateCrimes Detectives, the individual wanted for Monday’s assault of a 65 year-old Asian female, at 360 West 43rd St, was arrested and charged with Felony Assault as a Hate Crime. pic.twitter.com/ZQRVGZEAb2
— NYPD Hate Crimes (@NYPDHateCrimes) March 31, 2021