62 хүн амиа алдсан Индонезийн онгоцны ослын шалтгааныг “хэлэх” дуу хураагуурыг олжээ

62 хүн амиа алдсан Индонезийн онгоцны ослын шалтгааныг “хэлэх” дуу хураагуурыг олжээ

Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн 62 зорчигчтой “Боинг 737” онгоц өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр сураггүй болж, тун удалгүй далайд осолдсон нь тогтоогдсон билээ. Эрлийн баг тус онгоцны хоёр хар хайрцагны нэгийг нь далайн гүнээс гарган аваад байсан ч нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг олоогүй, үргэлжлүүлэн хайж байсан юм. Тэгвэл өнөөдөр уг дуу хураагуурыг олжээ.

Албанынхы мэдээлснээр дуу хураагуур газрын давхаргаас нэг метрийн гүнээс олдсон бөгөөд бичлэгийг бүрэн татаж, сэргээхэд долоо хоног шаардагдана гэж үзэж байна.  Эрх баригчид ослын шалтгааныг тогтооход уг дуу хураагуур гол үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа юм. Учир нь онгоц осолдох хүртэл хар хайрцаг хийгээд нисгэгчийн бүхээгийн дуу хураагуур ажиллаж байжээ. 

“SJ182” нислэг Жакартагаас хөөрөөд хэдэн минутын дараа осолдсон. Сүйрлээс хэд хоногийн дараа аврах багийнхан хар хайрцгийг олсон нь хангалттай сэжүүр гараагүй. Тус онгоц нь нийслэл Жакартагаас Борнео арлын Понтианак хотын чиглэлд долоон хүүхэд, гурван нярай багтсан 62 хүнтэйгээр ниссэн ч нэг ч хүн амьд гараагүй юм.

Эх сурвалж: CNN