ВИДЕО: Барак Обомагийн эмээ 99 насандаа таалал төгсжээ

ВИДЕО: Барак Обомагийн эмээ 99 насандаа таалал төгсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эмээ Сара Обама 99 насандаа Кени улсад таалал төгсжээ. Тэрбээр Барак Обамагийн өвөөгийн гурав дахь эхнэр юм. Хэдийгээр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асны цусан төрөл нь биш хэдий ч Барак Обама “Сара эмээ” хэмээн дуудаж, дотно ханддаг байсан талаараа дурсжээ.  

Түүнийг нас барсны дараа Барак Обома өөрийн цахим хуудаснаа “Хэдийгээр Сара миний төрсөн эмээ биш хэдий ч миний аавыг хүү шигээ өсгөн хүмүүжүүлсэн. Түүний хайр, урам зоригийн ачаар аав маань хүнд хэцүүг даван туулж, Америкийн их сургуульд суралцах тэтгэлэг авч чадсан.

Би анх Кенид очоод нас барсан эцгийнхээ талаар болон соёл иргэншлийнхээ талаар мэдэхийг хүссэн. Харин Сара эмээ надад гүүр болж, миний зүрх сэтгэлийн хоосон зайг нөхөхөд тусалсан ” гэжээ.

Сара Обама хэдэн арван жилийн турш өнчин хүүхдүүдэд анхаарал халамж тавьж, заримыг нь өөрөө өсгөж, хувцас, хичээлийн хэрэгслийн тусламж үзүүлдгээрээ нутагтаа алдартай нэгэн байжээ. Түүний хүн оршуулах ёслолд хэдэн мянган хүн очихыг хүссэн ч цар тахлын хатуу хязгаарлалтын улмаас 100 гаруй хүнийг оролцохыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: Africanews