Герман улс “АстраЗенека” вакциныг 60-аас доош насныханд тарихыг түр хугацаагаар хориглолоо

Герман улс “АстраЗенека” вакциныг 60-аас доош насныханд тарихыг түр хугацаагаар хориглолоо

Герман улс “АстраЗенека” вакциныг 60-аас доош насныханд тарихыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус улсад вакцин хийлгэсний дараа тархинд цус өтгөрөлт үүссэн 31 тохиолдол бүртгэгдсэний дараа ийм шийдвэр гаргажээ. Гэхдээ хэрэв хүсвэл иргэд эмчтэй ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр хийлгэхийг зөвшөөрсөн байна.

Энэ сард Европын эмийн агентлаг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “АстраЗенека” вакцин цусны өтгөрөлттэй холбоогүй хэмээн үзэж Европын улс орнуудыг үргэлжлүүлэн дархлаажуулалтдаа ашиглахыг уриалсан. Харин Германы уг шийдвэр тус байгууллагуудын зөвлөмжтэй зөрчилдөж байгаа юм.

Одоогийн байдлаар 2.7 сая Германчууд АстраЗенекагийн эхний тунг хийлгээд байна. Вакцин хийлгэсэн 100 мянга хүн тутамд нэг хүнээс гаж нөлөө илэрсэн гэж мэдээлж буй ч ноцтой эсэхийг дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа аж.

“АстраЗенека”-г зогсоох шийдвэрийн талаар Германы Вакцины хороо тодорхой тайлбар хэлээгүй байна. Тус хорооноос албан ёсны мэдэгдэл гаргахын өмнө Германы Берлин, Мюнхен, Хойд Бранденбург зэрэг томоохон мужууд 60-аас доош насны хүмүүст “АстраЗенека” вакциныг хийхгүй байх шийдвэр гаргасан байжээ.

 Эх сурвалж: CNN