Жо Байдены нохой Цагаан ордонд ажиллаж байсан цэцэрлэгчийг хазаж, гэмтээжээ

Жо Байдены нохой Цагаан ордонд ажиллаж байсан цэцэрлэгчийг хазаж, гэмтээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тэжээдэг “Мэйжор” гэх нохой дахин хүн урсан талаар CNN агентлаг мэдээлжээ. Тодруулбал, овчарк үүлдрийн “Мэйжор” гэх нохой АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн ажилтныг урж эмнэлгийн тусламж авахад хүргэсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. Нохойнд уруулсан ажилтан тухайн үед Цагаан ордны цэцэрлэгт ажиллаж байжээ.

Мэдээлэл гарсны дараа АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден “Нохойг салхилуулах үеэр хүн рүү дайрсан нь үнэн. Гэхдээ ямар нэг хохирол учруулаагүй, гэсэн ч  юмыг яаж мэдэх вэ гэдэг байдлаар хохирогчийг Цагаан ордны эмнэлгийн албанд үзүүлсэн. Өөр онц ноцтой юм болоогүй” гэжээ.

Жо Байдены Мэйжор хэмээх энэ нохой өмнө нь мөн Цагаан ордны хамгаалалтын ажилтныг урж байсан удаатай аж.