Сүүлийн үед ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэл Америкд хүчтэй өрнөх болсон. АНУ-ын зөвхөн Нью Йорк хотод л гэхэд он гарсаар Ази гаралтай хүмүүст халдсан 31 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2020 оны мөн үед 11 ийм хэрэг бүртгэгдэж байсан аж.
Хамгийн сүүлд л гэхэд Манхэттэн дүүрэгт явж байсан 65 настай Ази эмэгтэйг нэгэн өнгөт арьс эрэгтэй зэрлэгээр зодож, хохирогч эмэгтэй биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийн газрын бичлэг хяналтын камерт бичигдэн үлдсэнээр, ойролцоох супермаркетын хамгаалагч туслах арга хэмжээ авалгүй өнгөрсөнд олон хүн харамсаж байгаа юм.
Мөн Нью Йорк хотын цагдаагийн газар тус хотын метронд гарсан өөр нэг гэмт хэргийн дүрс бичлэгийг нийтэд тарааж, гэмт этгээдийг олоход туслахыг хүмүүст уриалжээ. Тус бичлэг дээр метронд явж буй нэгэн ази эрэгтэйг мөн л өнгөт арьст залуу зодож байсан нь үлдсэн байна. Одоогоор Нью Йорк хотын цагдаагийн газар 65 настай Ази эмэгтэйг зэрлэгээр зодсон этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан Цагаан ордноос мөн цогц бодлого боловсруулах, хохирогч болсон ази иргэдэд нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаад байгаа юм.
NYPD says 65-year-old Asian American woman was walking to church this morning when suspect assaulted her and said “f*** you, you don’t belong here.” Happened in front of 360 W. 43rd St. 11:40am. Sources say building security guard not only failed to render her aid... 1/2 pic.twitter.com/ZLtQEHHJci
— CeFaan Kim (@CeFaanKim) March 30, 2021