Ким Жон Уны дүү Ким Ёо Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг “АНУ-ын тоть” гэв

Ким Жон Уны дүү Ким Ёо Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг “АНУ-ын тоть” гэв

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ёо Жон БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг “АНУ-ын тоть” гэжээ. Мун Жэ Ин БНАСАУ-ыг хоёр пуужин хөөргөсөн талаар мэдэгдэл хийхдээ Вашингтонтой яг ижилхэн байр суурь илэрхийлсний дараа Ким Ёо Жон түүнийг ийн нэрлэсэн байна.

Түүнчлэн тэрбээр БНАСАУ, БНСУ адилхан аюулгүй байдлаа хамгаалахын тулд батлан хамгаалах салбараа хөгжүүлж, зэвсэглэл туршиж байхад бурууг ганц БНАСАУ-аас хайж, БНСУ-ын ард иргэд ганцхан айдаст автаж байгаа мэтээр ярих нь увайгүй үйлдэл бөгөөд Мун Жэ Иний мэдэгдлийг сонсоод ихэд гайхсан гэжээ. Үүгээр зогсохгүй АНУ-ыг олон улсын дээрэмчинтэй зүйрлэсэн байна.

БНАСАУ энэ сарын 25-нд хоёр пуужинг Япон тэнгис рүү хөөргөсөн. Пуужингууд нь дээшээ 60 км хөөрч, 450 км-ийн зайд тэнгисийн усанд унасан гэж БНСУ мэдээлсэн юм.

Эх сурвалж: Ctvnews