“Pfizer”, “Moderna”-гийн вакцинууд халдвар авах эрсдэлийг 90 хувиар бууруулж байна

“Pfizer”, “Moderna”-гийн вакцинууд халдвар авах эрсдэлийг 90 хувиар бууруулж байна

“Pfizer”, “Moderna” компанийн "COVID-19"-ийн вакцинуудын хоёр тунг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараах байдлаар халдвар авах эрсдэл 90 хувиар буурч буйг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлэв.

Вакцинууд өндөр үр дүнтэй болохыг энгийн иргэдтэй харьцуулахад халдвар авах өндөр эрсдэлтэй эмнэлгийн ажилтнууд, галын шугамд ажиллаж буй ажилтнуудын дунд хийсэн энэхүү судалгаа харуулжээ. Мөн эхний тунг хийлгэснээс 14 хоногийн дараа буюу хоёр дахь тунг хийлгэхээс өмнө вакцин 80 хувийн хамгаалалт үүсгэж байсан гэж “CDC”-ийн Өвчлөл, нас баралтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдав.

Энэхүү судалгааг өнгөрсөн 12 дугаар сарын дунд үеэс гуравдугаар сарын дунд үе хүртэл явуулж, АНУ-ын зургаан муж улсын 4000 орчим хүнийг оролцуулжээ. Ингэснээр хоёр вакцины бодит байдал дээрх үр дүн нь эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатаар тогтоосонтой нийцэж буйг тогтоосон байна. "CDC" цаашид вакцинуудын үр дүнгийн талаарх судалгааг үргэлжлүүлэн хийх ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг