БНСУ-д бүх бараа бүтээгдэхүүн нь үнэгүй “Тэг воны дэлгүүр” нээгджээ

БНСУ-д бүх бараа бүтээгдэхүүн нь үнэгүй “Тэг воны дэлгүүр” нээгджээ

БНСУ-ын Сөүл хотын Ёндынпу дүүрэгт “0 воны дэлгүүр” нээгджээ. Тус дэлгүүрийг коронавирусийн улмаас эдийн засгийн хүнд байдалд ороод буй иргэдэд туслах зорилгоор нээсэн бөгөөд хандивын төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн өрөөтэй байдаг аж.

Хэрэв тухайн иргэн Ёндынпу дүүргийн оршин суугч бол сардаа нэг удаа өөрт хэрэгцээтэй байгаа дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үнэ төлбөргүй авах боломжтой. Тус дүүрэгт нийт гурван “0 воны дэлгүүр” байдаг.

Эхэндээ иргэд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн маш хурдан дуусаж байх гэж таамаглаж байсан ч өдрөөс өдөрт хандив өгөх хүмүүсийн тоо нэмэгдэж бараа бүтээгдэхүүнүүд ч төрөлжиж байгаа гэнэ. 

Эх сурвалж:Ybctv