Судлаачид эртний соёл иргэншлийн үеийн муммижсан тоть шувуудыг илрүүлжээ

Судлаачид эртний соёл иргэншлийн үеийн муммижсан тоть шувуудыг илрүүлжээ

Чилийн хойд хэсэгт ажиллаж байсан судлаачид эртний соёл иргэншлийн үеийн мумми тотьнууд олжээ. Тотьнуудын ихэнх нь амаа ангайж, хэлээ цухуйлгасан эсвэл нисэж байгаагаар чулуужсан байна.

Пенн Стейтийн антропологийн туслах профессор Хосе М.Каприле энэ талаар “Шувууд ийм сонин байдалтайгаар үхсэнийг тайлбарлахад хэцүү юм. Магадгүй тоть шувуу хүний хэлийг дууриаж чаддаг тул хүмүүс үүнд нь тулгуурлаж ямар нэгэн зан үйл хийж байсан бололтой” гэжээ.

Судалгааны багийнхан шувуудыг МЭ 1100-1450 оны хооронд Амазоноос 300 милийн зайд орших Атакама гэх газар авчирсан болохыг тогтоосон байна. Тухайн үед Андын нурууны бүс нутгаар шилжин суурьших цуваа ид нэмэгдэж байсан төдийгүй худалдаа наймаа эрчимжиж байсан аж. Мөн энэ үед тоть шувуудыг чинээлэг айлууд гаршуулж тэжээхээс гадна эд баялаг, хүч чадлыг илэрхийлсэн толгойн өмсгөлд ашиглах зорилгоор нь өдийг нь тогтмол авдаг байжээ.

Шувуудтай холбоотой зарим зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул эрдэмтэд уг бүс нутагт судалгааны ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: CNN