Хятадын Харбины технологийн их сургуулийн эрдэмтэн Жигуанг Вугээр удирдуулсан багийнхан хүний тархи руу эм зөөвөрлөх бичил робот/science robotics/ зохион бүтээжээ. Уг роботыг нейтрофил буюу хүний цагаан эсийн 40-70 хувийг эзэлдэг гранулоцитын хэмээх эсийг ашиглан бүтээсэн тул “нейтробот” гэж нэрлэсэн байна. Нейтрофилүүд нь тархины үрэвслийн дохиогоор татагдаж тухайн эмийг хүргэх зарчмаар ажиллаж аж.
Тархи нь бүх сээр нуруутан амьтад болон ихэнх сээр нуруугүй амьтдын мэдрэлийн системийн төв эрхтэн .Толгойд, ихэвчлэн харах, сонсох, амтлах, үнэрлэх, тэнцвэрийн зэрэг гол мэдрэх эрхтнүүдийн ойролцоо байрладаг. Мөн хэдэн мянган эд эсээс бүрддэг. Судаснууд нь хүртэл төв мэдрэлийн тогтолцооны эд, эсүүдтэй холбоогүй тул тархины өвчлөлийг эмчлэх ихээхэн бэрхшээлтэй байдаг. Харин эм бэлдмэлийг тархи руу шууд хүргэх робот бүтээсэн нь уг асуудлыг шийдэхэд дөхөм болох юм. Эрдэмтдийн судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сард дотоодын зах зээлд танилцуулах гэнэ.