Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд А.Навалвныйг эмчилж байсан 55 настай Сергей Максимишин хэмээх эмч зүрхний шигдээсээр нас барсан юм. Тэгвэл энэ сарын 26-нд түүнийг эмчилж байсан өөр нэгэн эмч таалал төгсжээ. Тодруулбал, Алексей Навальныйг хордсоны дараа эмчилж байсан Гэмтлийн тасгийн эрхлэгч, эмч Рустам Агишев өвчнөө даалгүй нас барсан байна. Омскийн түргэн тусламжийн 1-р эмнэлгийн мэдэгдсэнээр Рустам Агишев өнгөрсөн 12-р сард тархиндаа цус харвасан бөгөөд өвчнөө даалгүй гуравдугаар сарын 26-нд нас баржээ.
А.Навальный 2020 оны 8-р сарын 20-нд Томскоос Москва руу нисэж байхдаа хордож тус эмнэлгийн цочмог хордлогын тасагт хэвтсэн юм. Эхэндээ эмч нар өвчний шалтгааныг хордлого гэж хүлээн зөвшөөрч байсан ч яваандаа үгүйсгэж эхэлсэн.
Тодруулбал, А.Навальныйг хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт яаралтай хүргэхэд 2020 оны 8-р сард анх эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хариуцаж байсан Калиниченко Герман дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эмч нартай холбоо тогтоож, дараа нь Навальныйг шилжүүлсэн юм.
Гэсэн хэдий ч үүний дараа тус эмнэлгийн ерөнхий эмч, эрх баригч Нэгдсэн Орос намын гишүүн Александр Мураховский удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй холбоо тогтоож, Навальныйгийн биеийн байдал "бодисын солилцооны эмгэг" -ээс болсон гэж мэдэгдсэн. Үүнээс хойш хоёр эмч нас барж, нэг эмч ажлаасаа гараад байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Германаас Орос руу буцаж ирсэн А.Навальный одоогоор Москвагаас 100 км зайд орших 2-р колонид хоригдож байна. Москвагийн шүүх хоёрдугаар сард түүнийг авилгын хэрэгт холбогдуулан 2 жилийн хорих ял оноосон юм.
Эх сурвалж: RadiofreeEurorope