ДЭМБ коронавирус лабораториос алдагдаагүй, харин амьтнаас хүнд халдсан гэв

ДЭМБ коронавирус лабораториос алдагдаагүй, харин амьтнаас хүнд халдсан гэв

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас өчигдөр/2021.03.30/ гаргасан тайланд “ковид-19 амьтнаас хүнд дамжсан бөгөөд 2019 оны 12 дугаар сараас нэг сарын өмнө  тархаж эхэлсэн” гэж дурджээ. Тодруулбал, вирус тээгч амьтныг барьж, фермийн нөхцөлд тэжээснээр халдвар тархсан гэж үзсэн байна.

Уг тайланд дурдсанаар эрдэмтэд вирус тархсан байж болох дөрвөн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд үүнд лабораториос алдагдсан байх магадлал хамгийн бага гэжээ. Түүнчлэн вирусийн анхны тээгч нь сарьсан багваахай байж болзошгүй ч өөр ямар нэгэн амьтанд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Гуравдугаарт, хөлдөөсөн хүнснээс халдвар тархсан байх магадлалтай гэсэн хувилбарыг дэвшүүлсэн байна. Гэхдээ энэ таамаглаг тийм ч үндэслэлтэй биш юм. Учир нь хүйтэн усанд вирус тархах магадлал маш бага гэж тайланд бичжээ.

Мөн эрдэмтэд Ухуанийн Хуанань далайн бүтээгдэхүүний захаас халдвар анх тархсан гэж үзээгүй байна. Харин зах хэт олон хүнтэй, дээвэртэй, бохирын хоолойтой байсан нь вирусийн тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Ингэж тайлбарлаж буй үндэслэл нь захын гудамж, ариун цэврийн өрөө гэх мэт газраас дээж авахад вирус илэрсэн хэдий ч зах дээр зарагдаж байсан хоол хүнснээс вирус илрээгүй аж.

Эх сурвалж: CNN