Японы ахлах сургуулиудын дундах чөлөөт бөхийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн Нигата мужид гуравдугаар сарын 24-26-нд өдрүүдэд зохион байгуулагджээ.
Тус тэмцээний 125 кг жинд "Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай Б.Намбардагва зургаа давж, алтан медаль хүртсэн байна.
Б.Намбардагвын аав нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Д.Батбаяр хэмээх хүн байдаг аж. Харин өнгөрсөн жил "Ичиши" залуучуудын клубийн багш Р.Баяраа Б.Намбардагвыг “Кашива Ниттай” ахлах сургууль руу шилжүүлжээ.