Өнөөдөр/2021.03.28/ 00.30 минутын үед БНСУ-ын Кёнги аймгийн Шихин хотод байрлах нэгэн үйлчилгээний төвийн гурван давхраас гурван Монгол иргэн унасан хэрэг гарсан юм. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар уг гурван иргэн Монголын иргэн байсан бөгөөд тус үйлчилгээний газарт байрлах уушийн газарт үйлчлүүлж байгаад тамхи татахаар гарчээ. Улмаар хашлага нурж хөл алдан унаж иргэн А нас барсан бол хамт явсан Б нар хүнд гэмтсэн байна.
Одоогоор нарийвчилсан шалгалтыг хийж байгаа бөгөөд тус үйлчилгээний төвд 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан уушийн газарт хариуцлага тооцохоор болсон талаар орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалж: Koreatimes