ТАНИЛЦ: МАН-ын "алтан ургийнхан" буюу албан тушаалд очсон хүү, охин, хүргэн, бэрүүд

ТАНИЛЦ: МАН-ын "алтан ургийнхан" буюу албан тушаалд очсон хүү, охин, хүргэн, бэрүүд

Төрийн албанд найман жил ажилласан туршлага шаардах албан тушаалд УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн 26-хан настай хүүгээ томилуулж ажиллуулсан гэх шүүмжлэл сүүлийн өдрүүдэд нийгэмд шуугиан тарьсан.

Тэгвэл ил гарсан нь дээрх мэдээлэл болохоос МАН-ын дарга нарын ихэнх нь хүүхдүүдээ, хүргэн, бэрүүдээ засгийн газрын яам, төрийн өмчит компани зэрэг төрийн томоохон байгууллагуудад газар, хэлтэс, албаны даргаар томилуулсан байна. Улмаар төрийн энэхүү томилгоог МАН-ынхан дотооддоо “Алтан ургийнхан”, “Харвард, Оксфордынхон”, “Хип, хопчид” гэж ангилдаг бөгөөд уг ангилалд багтаагүй тус намын жирийн гишүүд нь албан тушаал, ажилгүй үлддэг гэсэн бодит шүүмжлэл байдаг байна.

-АЛТАН УРГИЙНХАН НЬ УЛСЫН МӨНГӨӨР ГАДААДАД СУРЧ, ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ НӨЛӨӨГӨӨР ТӨРД ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШДАГ-

МАН-ын “Алтан ургийнхан” гэх ангилалд “Эрдэнэт” үйлдвэрийн 100 гаруй сая төгрөгөөр Канадын Торонтогийн их сургуульд сурсан Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргал нарын хүмүүс багтдаг байна. Тодруулбал, эцэг, эхийнхээ албан тушаал, нэр хүндийг ашиглан улсын мөнгөөр гадаадын нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургуулиудад чанартай боловсрол эзэмшдэг. Улмаар сургуулиа төгсөж ирээд мөн эцэг, эхийнхээ оролцоотойгоор засгийн газрын яам, төрийн өмчит компани зэрэг нэр хүндтэй байгууллагуудад шууд л хэлтэс, газрын даргаар томилогддог байна. Ингээд 3-4 жил ажиллаж төрийн албаны туршлагатай гэх нэрийдлээр өөр өндөр албан тушаал очдог гэх. 

Гэтэл жирийн ардын хүүхдэд энэ боломж эсрэгээрээ. Эцэстээ энэ нь нийгмийн маш том ялгаварлыг бий болгох талтай байна. 

Харин МАН дотор энэ ялгаварал хэдийн бий болсон бөгөөд даргын хүүхэд, ардын хүүхэд хоёр тэгш бус гараанаас эхэлж нэг цэг дээр уулзахад нэг нь шууд дарга, нөгөө нь энгийн ажилтнаас ажлын гараагаа эхэлдэг байна. Хамгийн ноцтой нь дарга нарын хүүхдээ ийнхүү эрхлүүлсэн үйлдэл нь төрийн албаны дороос эхлэн шат дараатай өсөх мерит зарчмыг эвдэж байгаа юм. Тиймээс МАН дотор орилж чарлаж, шантааж хийгээгүй “хип, хопчид” болон “Оксфорд, Харвард” төгсөөгүй залуус, “алтан ургийнхан” гэх ангилалд багтахгүй мөрөөрөө ажлаа хийгээд шатлан дэвшиж буй залуус албан тушаалгүй үлддэг болсон гэнэ. 

-МАН-ЫН ЗАРИМ ДАРГА НАРЫН ХҮҮ, ОХИН, ХҮРГЭН, БЭРҮҮД ТӨРД ИЙНХҮҮ АЖИЛЛАЖ БАЙНА-

Бид эхний удаад төр өндөр албан тушаал хашиж байгаа МАН-ын Алтан ургийнхны төлөөллийг танилцуулж байна. Манай сайтын энэхүү сэдэв цаашид үргэлжлэх бөгөөд Харвард, Оксфордынхон, Хип, хопчид гэх ангилалд хэн, хэн багтдагийг ч танилцуулах болно.

МАН-ын алтан ургийн зарим томилгоо:

  • Б.Мөрөн Монгол банкинд хэлтсийн дарга. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүргэн. Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийн дарга болсны дараа хүргэнээ Монголбанкинд ийнхүү томилуулсан гэх яриа бий.
  • Г.Дөлгөөн Монгол банкны дэд захирал. УИХ-ын гишүүн асан, Хэнтийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү.
  • УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн бэр н.Булган Монгол банкны газрын дарга.
  • С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүү.
  • Б.Ундрал Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяагийн дүү.
  • С.Баясгалан Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал, жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга. УИХ-ын гишүүн асан УИХ-ын даргын Ц.Цогзолмаагийн охин.
  • Х.Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү.
  • Э.Золбаа Барилга хот байгуулалтын дэд сайд. Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү.
  • Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү.
  • Г.Төгөлдөр НИТХ-ын төлөөлөгч. УИХ-ын гишүүн, сайд асан, Хотын дарга Д.Сумъяабазарын баз.

Ерөөс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг гээд МАН-д Алтан ургийнхны үе хойч эртнээсээ орж ирсэн бөгөөд тэдний зарим үргэлжлэлийг бид танилцууллаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...