Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцэх хүсэлт хүргүүллээ

Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцэх хүсэлт хүргүүллээ

АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байгаа. Тус намын зүгээс энэ талаарх санаалаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Зандааншатарт хүргүүлжээ.

Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан саналхураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна. Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэжээ.