Энэтхэг улс "AstraZeneca" вакциныхаа экспортыг түр зогсоожээ

Энэтхэг улс "AstraZeneca" вакциныхаа экспортыг түр зогсоожээ

БНЭУ өнгөрсөн хугацаанд дотооддоо коронавирусийн халдварын хоёр вакцин үйлдвэрлэсэн бөгөөд манай улс 150 мянган тун вакциныг Энэтхэгээс импортлон хүн амаа вакцинжуулсан билээ. Харин өчигдөр тус улсын гадаад хэргийн яамнаас “AstraZeneca” вакцины экспортоо түр зогсоож байгаагаа мэдээлжээ.

Учир нь сүүлийн долоо хоногт Энэтхэг улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, вакцины эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай болсон тул ийнхүү зохицуулалт хийхээр болсон ба дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл бусад улс орнууд руу вакцин явуулахгүй байхаар төлөвлөжээ.

Өнөөдрийг хүртэл 60 сая гаруй тунг дэлхийн 16 улсад экспортлоод байсан ч ийнхүү саатал гарлаа. Одоогоор COVAX хөтөлбөрийн хүрээнд 190 гаруй улс Энэтхэгээс вакцин авахаар хүлээж байгаа юм.

Энэтхэг улсад өчигдөр коронавирусийн халдварын 47,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн ба ирэх сараас гадаад иргэдээ вакцинжуулж эхлэх тул вакцины хомсдол үүсэх нь гарцаагүй болоод байна.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.