Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг Монголоос нөлөөлж сулласан асуудлаар сонсгол хийнэ

Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг Монголоос нөлөөлж сулласан асуудлаар сонсгол хийнэ

Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад хэрцгийгээр амиа алдаад 15 жил болж байна. Тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. 

Мөн сүүлийн хугацаанд коронавирус цар тахлын улмаас шүүх хурал хойшилсоор байгаа ажээ. Тэгвэл ээлжит шүүх хурлыг Малайз, Монголын хооронд өнгөрсөн сард анх удаа онлайнаар товлосон ч Малайзын талын шүүгчид татгалзсанаар хойшилсон юм. 

Тэгвэл ээлжит шүүх хурал өнөөдөр болох бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд болсон үйл явцаас цоо шинэ нөхцөл байдал бий болж байгаа ажээ. Тодруулбал, энэ удаагийн онлайн хурлаар Ш.Алтантуяагийн хэрэгт Монголын талаас нэр бүхий албан тушаалтнууд нөлөөлсөн асуудлаар сонсгол хийх юм байна. Учир нь Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт ял авсан Багинда, Сирул нарыг Монголын талын санал буюу ямар нэг оролцоотойгоор сулласан гэдгийг түүний аав С.Шаарийбуу хэлсэн байдаг. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө