Монгол улс аз жаргалын индексээр дэлхийн 149 орноос 70-р байранд бичигджээ

Монгол улс аз жаргалын индексээр дэлхийн 149 орноос 70-р байранд бичигджээ

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Тогтвортой асуудал эрхэлсэн хорооноос “World Happiness Report” буюу “Дэлхийн аз жаргалан тайлан” судалгааг жил бүр танилцуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Финланд улс аз жаргалын индексээрээ тэргүүлсэн бөгөөд Дани, Швейцар удаах байранд оржээ.

Тэгвэл Монгол улс аз жаргалын индексээр 5.6 оноогоор 149 орноос 70-р байранд бичигдсэн байна. Өмнөх жилд манай улс 81-д бичигдэж байсан бөгөөд энэ удаад 11 байраар урагшилжээ. Харин Афганистан/149/, Зимбабве/148/, Руанда /147/ улсууд сүүл мушгисан байна.

Нэг жилийн хугацаанд хамгийн их ахиц гаргасан улс бол Хорват юм. Тодруулбал, Хорват өмнөх онд 79-р байранд жагсаж байсан бол энэ жил 56 байраар урагшилж 23-д бичигдсэн байна. Улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авлигын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, авилгын түвшин, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан уг тайланг гаргадаг үздэг юм.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.