Амстердам хотод болсон хөл хориог эсэргүүцсэн жагсаалын үеэр 150 гаруй хүнийг баривчилжээ

Амстердам хотод болсон хөл хориог эсэргүүцсэн жагсаалын үеэр 150 гаруй хүнийг баривчилжээ

Нидерландын Амстердам хотод болсон хууль бус жагсаалын үеэр 150 гаруй хүнийг баривчилжээ. Өнгөрсөн ням гарагт жагсагчид Амстердамын Музейн талбайд дахин цугларч, коронавирусийн цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэн жагссан юм. Иргэдийн жагсаал “эрх чөлөөнийхөө төлөө кофе ууя” уриан дор болж, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөгөө шаарджээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус шүршигч хэрэглэсэн байна.

Баригдсан хүмүүсийн талаар Амстердам  хотын цагдаагийн газраас “150 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний дийлэнх нь нийтийн хэв журам зөрчсөн хэргээр саатуулагдсан” гэж мэдэгджээ. Ням гаргийн жагсаалд 300 орчим хүн оролцсон бөгөөд өмнө нь мөн жагсаж байсан юм. Коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал энэ амралтын өдрүүдэд мөн Их Британи, Герман, Польш, Финланд болон Европын бусад оронд болсон билээ.

Эх сурвалж: DW