ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын анхны эрчим хүч хадгалах станц ирэх онд ашиглалтад орно

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын анхны эрчим хүч хадгалах станц ирэх онд ашиглалтад орно

Монголын анхны нарны цахилгаан станц болон эрчим хүч хадгалах төслийн зураг төсөл, барилгын ажлыг Японы “JGC Холдингс” компани хариуцахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Эрчим хүчний яам 3,6 мегаватт цаг хадгалах хүчин чадал бүхий 5 мегаваттын нарны цахилгаан станцын захиалгыг Японы JGC, “NGK Insulators” болон орон нутгийн ерөнхий гүйцэтгэгч “MCS International” компаниудад өгсөн байна. 

Энэ удаагийн төсөл нь  “JGC” компанийн хувьд эрчим хүч хадгалах чиглэлээр ажиллаж буй анхны удаа юм. Японы нефть боловсруулах үйлдвэр, нефть химийн үйлдвэрүүдийн тэргүүлэгч бүтээгчдийн нэг болон тус компани дэлхий даяар цаашид зөвхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бус, эрчим хүч хадгалах энэ төрлийн төслүүд нэмэгдэх төлөвтэй байгаа талаар мэдээлж байна.

Нарны цахилгаан станцын барилгын ажил ирэх сард нийслэл Улаанбаатараас баруун зүгт 1100 км-т орших Улиастай хотод эхлэх бөгөөд ирэх оны хавар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг төслийн хүрээнд үйлдвэрлэсэн эрчим хүчээр Улиастай хотын 20 мянга орчим хүн амын цахилгаан эрчим хүчний бараг дийлэнх хэрэгцээг хангахаар төлөвлөж байна. “NGK” компанийн хувьд өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс цаг агаарын нөхцөлийг тэсвэрлэх чадвартай аккумулятор үйлдвэрлэхэд хамтран ажиллах болно. Токиод байрладаг уг компани шаазан эдлэл үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай ч сүүлийн үед тусгаарлагч, керамик эдлэл дээр төвлөрч олон улсын зах зээлд ажиллаж байна. Харин “MCS International” нь уг байгууламжийг барьж дууссаны дараа ашиглалтад оруулах болно.

2035 онд эрчим хүчийг хадгалах цахилгаан станцын зах зээл одоогийнхоос гурав дахин хүрээгээ тэлж, 1,23 их наяд иен/11,3 тэрбум доллар/ болно гэж “Fuji Keizai” судалгааны фирм таамаглаж байна. Уг төсөл улс орнуудын хувьд тун ач холбогдолтой байх болно. Япон улс гэхэд л эрчим хүч хадгалах станцын тусламжтайгаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 6423 тонноор бууруулах төлөвтэй байгаа судалгаандаа дурдсан байсан. Монголтой хамтарсан уг төсөл нь хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Японы зээлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд одоогоор гэрээнд тусгагдсан зарим зүйл тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Asianikkei