Энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадмыг коронавирусийн цар тахлын улмаас гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах “Зохион байгуулагчдын эн тэргүүний зорилт бол наадамд оролцох тамирчдыг болон Японы ард түмний аюулгүй байдлыг сайтар хангах явдал юм” гэж өчигдөр болсон цахим уулзалтын үеэр мэдэгджээ.
Тиймээс Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдэгдсэн байна. Зохион байгуулах хороо дотооддоо явуулсан сугалаагаар 4.45 сая орчим тасалбарыг худалдаалсан боловч өнгөрсөн онд 810 мянга гаруй хүн тасалбараа буцаах хүсэлт гаргажээ. Мөн хилийн чанадад нэг сая орчим тасалбар зарагдсан гэж үзэж байгаа аж. Харин цэнгэлдэх хүрээлэнд олимп үзэх японы иргэдэд зориулан суудал дүүргэлтийн талаарх шийдвэрийг ирэх дөрөвдүгээр сард гаргахаар төлөвлөж байна. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан “Токио-2020” Олимпын бамбарын буухиа ирэх долоо хоногийн пүрэв гаргаас Фүкүшима мужаас эхлэх юм. Мөн наадмын үеэр тамирчдыг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулах хувилбар яригдаж байна.
Эх сурвалж: Kyodo