ВИДЕО: Исландад галт уул дэлбэрч, ууланд 500-700 метрийн хагарал үүсчээ

ВИДЕО: Исландад галт уул дэлбэрч, ууланд 500-700 метрийн хагарал үүсчээ

Исландын нийслэл Рейкьявик хотын баруун өмнөд хэсэгт оршдог “Фаградалсфьял” галт уул дэлбэрлээ гэж тус улсын Цаг уурын газар мэдээлжээ. Тус дэлбэрэлт орон нутгийн цагаар баасан гарагийн 20:45 цагт эхэлсэн бөгөөд ууланд 500-700 метрийн хагарал үүсжээ.

“Фаградалсфьял” уулын дэлбэрэлтээс их хэмжээний үнс, утаа ялгарах төлөвгүй байгаа тул нисэхийн салбарт саатал учруулах магадлал бага байна гэж эрдэмтэд мэдээлж байгаа юм. Харин галт уулын хийн нөлөөнөөс сэргийлэхийн тулд цонхоо хааж, аль болох гэртээ байхыг галт уулын ойролцоо амьдардаг хүмүүст Исландын Иргэний хамгаалалт, онцгой байдлын газраас мэдэгдсэн байна. Исландад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 40 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байсны дараа өчигдөр орой дэлбэрэлт болжээ.

Энэ нь тус хойгт 800 жилийн хугацаанд анх удаа галт уул дэлбэрч байгаа тохиолдол бөгөөд 2010 онд Исландад оршдог өөр нэгэн галт уул болох “Эйяфьятлайокуль” дэлбэрсний улмаас Европ даяар агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсооход хүрч байсан юм.